Видео: "Бойнг 737" нисэх онгоц осолдохоос өмнөх хоромыг зорчигч утсандаа бичжээ
Өнгөрсөн ням гаригт Этиоп улсын Ethiopian Airlines компанийн Boeing 737 нисэх онгоц осолдож, 157 хүн амь үрэгдсэн харамсалтай хэрэг дэлхий нийтийг цочирдуулж байна. Осол гарсантай холбогдуулан дэлхийн улс орнууд Бойнг 737 онгоцны загваруудыг нислэгт гаргахыг түр хориглоод байгаа юм.
Онгоц хөөрсөнөөсөө хойш ердөө зургаан минутын дараа нийслэлээс зүүн өмнөд зүгт 60 км зайтай Бишофту тосгоны ойролцоо сүйрсэн байдаг.
Ослын шалтгаан нөхцөл одоогоор тодорхойгүй байгаа ч нүдээр харсан гэрчүүд нисэж яваа онгоцноос гал гарч, дэлбэрэх чимээ сонссон гэжээ.
Харин осол болохоос өмнөх хоромыг онгоцонд сууж яваа зорчигч утсандаа бичсэн нь сошиалд тавигдсан байна.
Ахмад осолдохоос хэдхэн хормын өмнө төв станцаасаа ослын буулт хийх зөвшөөрөл хүссэн гэх мэдээллийг албаныхан хэвлэлийнхэнд өгчээ. Тодруулбал, “Техникийн доголдол үүссэн байж болзошгүй. Аюулгүй байдлын улмаас ослын буулт хийх зөвшөөрөл хүсч байна” гэж ахмад хэлсэн байна.
“Төв станцын удирдлагууд ахмадын үгийг үл тоосон нь 157 хүн амиа алдахад хүрсэн байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр тархаж, “Ethiopian Airlines” компанийг буруутгах иргэдийн тоо олширчээ. Үүнтэй зэрэгцэн “Ахмадаас мэдээлэл хүлээн аваад хариу өгөхийн завдалгүй холбоо тасарсан” гэх эх сурвалжгүй мэдээлэл ч тарсан байна.
Этиофийн иргэний агаарын тээвэрлэгч компани Boeing 737 Max-8 загварын дээрх онгоцыг нислэгт ашиглаад ердөө хагас жил болж байгаа юм. Боинг компанийн зүгээс нөхцөл байдлыг судлан тодруулахаа мэдэгдсэн байна.
Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав
Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо
#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.
2021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ
Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12
Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:54
Төрийн байгууллагын ажилчдын 50 хувь нь цахимаар ажиллана2022, 1 сар 15. 19:41
Нас барсан хүний тэтгэвэр өвлөж авах нь насанд цөвтэй хэмээн сэжиглэж иргэд ханджээ2022, 1 сар 15. 19:32
Хүүхдийн мөнгөө сар бүр хүсэлт гаргаж авах шийдвэрийг цуцалжээ2022, 1 сар 14. 17:15
Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:26
Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:09
АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:15
Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:54
Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:36
Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:30
“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:54
АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:19
Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58
SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:46
Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжин2021, 12 сар 23. 13:48
Facebook
Twitter
Youtube
Сэтгэгдэл бичих