Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ "Эргэн ирэлт"-ээ амжилттай эхлүүллээ
Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ өнөөдөр жонидан зиндаанд 7 дахь даваагаа авлаа. Тэрбээр энэ башёд жонидан зиндааны 48-д эрэмбэлэгдсэн бөгөөд өнөөдөр 7 дахь даваагаа Садатуёоши хэмээх бөхийг давж авсан байна.
Цагтаа Эзэн хааны цомд түрүүлж байсан бөхөд энэ нь асуудал биш мэт боловч хүнд гэмтлүүдийг давж, зиндаагаа жонидан хүртэл бууруулан, нэг жил барилдахгүй өнжиж байж энэхүү амжилтанд хүрчээ. Маргааш тэрбээр өөрийн зиндаанд 7 давсан бөх байвал түрүү бөхийн төлөөх нэмэлт барилдаан хийх болно.
ТҮҮНД бүх гэмтлээ эдгээн, ЭРГЭН ИРЭЛТ-ээ цоо шинээр эхэлж мэргэжлийн сүмогийн түүхийг бичээрэй хэмээн хүсэн ерөөе
"Тэрүнофүжи Харүо"
Сэтгэгдэл бичих