Гэр бүлээрээ үзэх шинэ бүтээл "Би Нар"
Монголын кино ертөнцөд нэгэн шинэ бүтээл “family drama” буюу гэр бүлийн “Би Нар” уран сайхны кино нээлтээ хийлээ.
Тус кино нь Д.Нацагдоржийн болон Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт зохиолч М.Эрдэнэбатын зохиол бөгөөд ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, ерөнхий продюсер жүжигчин А.Өнөржаргал нар ажилласан байна. Дөрөвдүгээр сарын 5,6-ны өдрүүдэд сурагчдын 4 дүгээр улирлын амралт эхлэхтэй зэрэгцэн нээлтээ хийсэн "Би нар" кино нь 3 бүлэгтэй, 3 өөр цаг үеийн амьдралыг харуулсан бүтээл болжээ.
1990-ээд оны үеийн хот, хөдөөгийн амьдрал зэргийг ойлгомжтойгоор харуулсан учир өсвөр насныхныг аав ээжийнхээ хүүхэд, бага насыг ойлгоход тустай юм. Мөн цахим орчин, компьютер тоглоомын сөрөг талуудыг үзүүлж, цахим донтолтын хор уршгийг ойлгоход тустай бүтээл болжээ.
1. Кино 3 бүлэгтэй, 3 өөр цаг үеийн амьдралыг харуулах боловч бүлэг бүрийн дүрүүд хоорондоо холбоотой.
2. 1990-ээд оны үеийн хот, хөдөөгийн амьдрал, ахуй байдлын онцлог зэргийг ойлгомжтой байдлаар харуулсан учраас өсвөр насныхныг аав ээжийнхээ хүүхэд, бага насыг ойлгоход тустай.
3. Цахим орчин, компьютер тоглоомын хэт их хэрэглээний сөрөг талуудыг ойлгомжтой байдлаар дүрслэн үзүүлсэн. Цахим хэрэглээний цар хүрээ хязгаараа алдсан энэ цаг үед хүүхэд, дүү, ач зээ нартаа үглэхийн оронд үлгэрлэж киног үзүүлсэн нь цахим донтолтын хор уршгийг нь ойлгож авахад харьцангуй нөлөөтэй гэдэгт итгэлтэй байна.
4. Кино таныг дурсамжийн ертөнцөөр аялуулна. Бидний үед тэгдэг байж билээ, ингэдэг байсан гэж мянга хэлэхийн оронд нэг удаа үзүүл гэдэг байх аа.
5. Киног гэр бүлээрээ ямар ч тээнэглзэх зүйлгүйгээр үз. Танай гэр бүлд хэзээ ч мартагдахгүй дурсамж үлдээх нь гарцаагүй. Амьдрал бол ахин дурсагдах өдрүүд гэдэг шүү дээ.
6. Generation difference буюу үеийн ялгаа бидний соёл, ахуй, ааш араншинд хамгаас хүчтэй нөлөөлдгийг бид мэднэ. Тэгвэл өнөөгийн өсвөр настнуудад сэтгэл зүйн ямар асуудлууд тулгардаг талаар мэдлэг, мэдээллийг кино өгч чадна.
7. Хөгжилтэй, инээдтэй хэсгүүд олон тул нас, хүйс, ажил мэргэжил, өндөр нам, өргөн нарийн гэх мэтчилэн ямар ч хүн үзсэн уйдахгүй.
8. Гоё кино үзээд зогсохгүй гэр бүлээрээ гадаадад аялах хонжворт сугалаа таныг хүлээж байгааг эцэст нь дуулгая.
“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа
Б.Жавхлан: Цалин урамшуулал, 36 сарын тэтгэмж гэх бүх зардал жил бүр тусгагддаг зарчмаараа орон нутгуудад шилжсэн
Паркер эхийн амьдрал (Өгүүллэг)
Гурван эрийн түүх буюу үхэл, тэмцэл, амьдрал...
Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12
Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:54
Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:44
Төрийн байгууллагын ажилчдын 50 хувь нь цахимаар ажиллана2022, 1 сар 15. 19:41
Нас барсан хүний тэтгэвэр өвлөж авах нь насанд цөвтэй хэмээн сэжиглэж иргэд ханджээ2022, 1 сар 15. 19:32
Хүүхдийн мөнгөө сар бүр хүсэлт гаргаж авах шийдвэрийг цуцалжээ2022, 1 сар 14. 17:15
Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:26
Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:09
АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:15
2021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:03
Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:54
Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:49
Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:36
#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:52
Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:30
АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:19
Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58
SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:46
Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжин2021, 12 сар 23. 13:48
Facebook
Twitter
Youtube
Сэтгэгдэл бичих