ЛХАГВА, May 21, 2025

Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатарын "САЙН ҮЙЛС"

5/ 30/ 2019    16 цаг 56 минут

Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатарын "САЙН ҮЙЛС"

Монголын Оюун Ухааны Академийн захирал Хандсүрэнгийн Хатанбаатар эх орондоо хүүхэд багачуудын боловсролын төлөө ихээхэн хувь нэмэр оруулж яваа нэгэн билээ. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ.

БЯЦХАН ОХИНД 30 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАХААР ШИЙДЛЭЭ

Зарим нь намайг их мөнгөтэй эсвэл попорч байна гэж бодож байгаа байх!!!???

Яагаад хандив өгөх болсон талаараа цөөн хэдэн өгүүлбэр бичье гэж бодлоо.

"Итгэл хайранд" хорт хавдартай хүүхдүүдэд туслах үндэсний аяныг санаачлан бусдыг уриалж байгаа A Cool (Battulga Anhbayar) найзын өвчиндөө шаналж буй бяцхан охиныг Live хийж сошиалаар харуулан #уйлж #буй #бичлэгийг хэдхэн цагийн өмнө үзсэн би хямарч сүүлийн хэдэн сарын турш хөөцөлдөж байсан ажлаа орхихоор шийдэж энэ охинд чадлынхаа хэрээр туслахаар сэтгэл шулуудлаа.

Өнгөрсөн жил Язгуур бага сургуулийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Сургуулийн байргүй учир орон сууцны нэг давхрыг түрээслэн нэгдүгээр ангийн 24 хүүхэдтэйгээр нэг хичээлийн жилийг бид үдэж байна. Сургууль байлгахгүй гэсэн оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч байсан бид дараагийн түрээсийн байраа он гаргаад л хайж эхэлсэн. Ингэж явахдаа "Саалиа бэлдэхээр саваа бэлд!" гэдэг шиг ирээдүйд том сургуультай болно гэж мөрөөдөж байгаа хүн хамгийн түрүүнд өөрийн гэсэн газартай болох ёстой гэж бодсон л доо. Харамсалтай нь Улаанбаатар хотод газрын үнэ тэнгэрт хадаж алга дарам газар олон зуун саяар үнэлэгдэж байна. Хамгийн гол нь хэдхэн жилийн өмнө зарим хүмүүсийн үнэгүй шахам авсан газрыг ийм өндөр үнээр авна гэдэг над мэтийн тэгээс эхэлсэн хүмүүст нэлээн хүндээр тусаж байсан хэдий ч газартай болохоор шийдэн сүүлийн 5 сарын турш өдөр шөнөгүй ажиллаж хөтөлбөрөө Ази, Европын хоёр ч улсад амжилттай нэвтрүүлснээс гадна компанийнхаа үйл ажиллагааны зардлыг танаж байгаа ч худалдаж авахаар тохиролцсон үнийнхээ талыг нь л бүрдүүлж чадсан байна. Магадгүй үлдсэн хэсгийг нь банкнаас зээл аваад бүрдүүлж өгөх боломж байгаа ч энэ их мөнгийг зөвхөн газар худалдаж авахад зарцуулснаар байгууллагын үйл ажиллагаа цаашид доголдох, олон мянган хүнд хүрэх учиртай боловсролын контент бүтээх гол төслүүд маань санхүүжилтгүй болох зэрэг олон эрсдэл дагуулж буй тул энэ бодлоо хэсэгтээ орхихоор шийдэж харин эсрэгээрээ сайн үйлийн аянд нэгдэхээр болоод байна.

Тийм ээ, надад ч, хүндхэн амьдралтай хамаатан саданд маань ч гэсэн мөнгөний хэрэгцээ бий.

Гэхдээ энэ мөчид газрын үнэ хөөрөгдөн хөөс бий болгож буй газрын наймаачдад эсэргүүцлээ илэрхийлж (Надад газраа зарахаар тохирч намайг дэмжин олон сар хүлээсэн хүнд хандаж хэлээгүй юм шүү. Ерөнхийд нь хэлж байгаа юм.) байгууллагынхаа дансанд хуримтлагдсан мөнгөнөөс өнөөдөр эмчилгээнд нь зайлшгүй хэрэгцээтэй байгаа энэ бяцхан охины эмчилгээнд 30 сая төгрөгийг хандивлахаар боллоо. Энэ бол Монголын Оюун Ухааны Академийн хамт олон болоод академид суралцаж буй хүүхдүүд, тэдний гэр бүлийнхний зүгээс өгч буй дэм юм.

Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэдэг. Өнөөдөр "Итгэл хайранд аян"-ы дансанд мөнгөө шилжүүлнэ.

Бяцхан дүү минь хурдан эдгээрэй!

Толгой сийрэг, бие эрүүл, дөрвөн мөч ажиллаж байгаа цагт ирээдүйд сургуулийн сайхан байртай болно гэдэгтээ итгэлтэй байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skydream.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:54Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:44Төрийн байгууллагын ажилчдын 50 хувь нь цахимаар ажиллана2022, 1 сар 15. 19:41Нас барсан хүний тэтгэвэр өвлөж авах нь насанд цөвтэй хэмээн сэжиглэж иргэд ханджээ2022, 1 сар 15. 19:32Хүүхдийн мөнгөө сар бүр хүсэлт гаргаж авах шийдвэрийг цуцалжээ2022, 1 сар 14. 17:15Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:26Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:09АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:152021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:03Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:54Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:49Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:36#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:52Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:30“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:54АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:19Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:46Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжин2021, 12 сар 23. 13:48
© 2018 skydream LLC. Facebook Twitter Youtube