МЯГМАР, May 20, 2025

Д.Ганболд: Хорвоод үнэгүй юм гэж байхгүй, орон сууцны хүүгүй зээл ч өгөх боломжгүй

10/ 8/ 2019    14 цаг 40 минут

Д.Ганболд: Хорвоод үнэгүй юм гэж байхгүй, орон сууцны хүүгүй зээл ч өгөх боломжгүй  

Эдийн засагч Д.Ганболдтой ярилцлаа.

-Бизнесийн орчныг хамгаалах, бизнес эрхлэгчид нэгдэх цаг болсон талаар ярьж эхэллээ. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Халуун яриа өрнүүлж, тулгамдсан асуудлыг ярих цаг аль хэдийнэ болсон. Харин ярих тавцан их үгүйлэгдэж, дутаж байна. Хүн болгон амьдралаа сайжруулъя, орон сууцны зээл авъя, орон байртай болъё гэж хүсдэггүй хүн байхгүй. Зам харгуй, цэцэрлэг сургууль, эмнэлэг сайжраасай гэж бүх л хүн хүсдэг. Гэтэл бизнес эрхэлье гээд банкнаас зээл авах гэхээр хүү нь өндөр байна. Хугацаа бага, санхүүжилтын эх үүсвэр хомс гэж ярьдаг. Энэ бүх нийтэд ойлгомжтой зүйл. Яагаад хүү багасгахгүй байна вэ.

Монгол Улын хөгжлийн зардал өөрөө өндөр байгаа. Монголд байгаа мөнгийг зарцуулах салбарт нь үр ашигтай хэлбэрээр нь зарцуулахын оронд ихэнхийг нь хээл хахууль, авлигад өгчихдөг. Тийм болохоор бодитоор ажил хийх гэж байгаа бизнесийн орчин дээр эрсдэл нэмж, ачаалал үүрүүлдэг. Улстөрчдийн авч байгаа хахуулийн мөнгийг банкууд иргэдээсээ, ажил хийдэг, бизнес эрхэлдэг хүмүүсээсээ буцааж аваад байна. Ард түмэн сонгогдож байгаа хүмүүсээс хоосон амлалтыг нь асуух биш, хийсэн ажил, юу санаачлав, чиний хариуцсан салбарт бодитоор ямар эерэг өөрчлөлт гарав гэдгийг сонирхдог болох хэрэгтэй. Тэгвэл улстөрчдийн хариуцлага сайжирна. Хариуцлага сайжирвал үргүй зардал буурна. Тэр хэмжээгээрээ банкны эрсдэл багасна. Иргэдэд очиж буй санхүүгийн бүхий л үйлчилгээ таатай, харьцангуй хямд болно. Эдийн засгийн хувьд хоорондын хэлхээ, холбоо нь ингэж л харагдаж байна.

-Төрөөс бизнесийнхэн орчноо хамгаалж чадахгүй дахиад хоёр жил болбол яах билээ гэсэн асуудлыг ч гаргаж тавьж байна?

-Одоо бидэнд уриалахаас өөр арга алга. Хэсэг эдийн засагчид, мэргэжилтнүүд хэнгэрэг дэлдээд, ярьснаар бүх нийтээрээ хөдөлчихгүй. Эцсийн дүндээ ард иргэд хүртэл ноцтой асуудлуудыг ярихгүй, хөндөхгүй байна гэдэг цөхөрсний шинж. Юу ч яриад нэмэргүй, ямар ч санал тавиад үр дүнд хүрэхгүй гэсэн бодолтой болчихож. Тиймээс нийтийг л зөв зүйлд уриалахаас өөр аргагүй. Түүнээс биш, “чи ичээч” гэж нэг даргад хэлснээр тэр хүн ичихгүй, санаа зовохгүй. Манай дарга нар аль хэдийнэ цагаандаа гарчихсан. Ард иргэд нь цөхөрчихсөн байна.

Уг нь сонгууль гэдэг дөрвөн жилд бодлогоо эргэж харах, буруу, зөвөө ялгах боломж юм. Гэтэл энэ хүмүүс хугацаагаа улам сунгана, тоогоо нэмнэ гэж яриад байх юм. Олон хүнийг УИХ-д оруулж ирнэ гэдэг чинь тойргийг улам л жижигрүүлж байна гэсэн үг. Илүү цөөхөн хүмүүсийн дундаас, бага зардлаар бүтэлгүй хүмүүсийг гаргаж ирнэ гэсэн хуулийн төсөл яваад байна. Гуравхан сая хүнтэй улсад яах гэж тийм олон хүнд сурталтнуудыг, төсвийн мөнгөөр гараа угаадаг, эрх мэдлийг ашиглаж хувьдаа, найз нартаа юм хийдэг хүмүүсийг олшруулах санал гаргаад байгааг ойлгохгүй байна.

-Ирэх жилийн төсвийг ярихдаа 13 их наяд төгрөгийн орлого олно гээд байгаа. Хөрөнгө оруулалтын зардал нь гурван их наяд байна гэсэн том тоо ярьсан. Энэ боломжтой юу?

-Энэ чинь одоогийн Засгийн газрын гавьяа биш. Хэрвээ үнэхээр тийм орлого олж чадвал урд жилүүдэд хийсэн ажлуудын үр дүнгийн илрэл гэсэн үг. Улс орны хөгжил гэдэг шийдвэр нь өнөөдөр, үр дүн нь тодорхой хугацааны дараа гардаг байхгүй юу. Өнөөдөр хууль батлагдлаа, маргааш нь шууд орлого нэмэгддэг юм гэж хорвоод хаана ч байхгүй. Нэлээд олон жилийн өмнө хэрэгжүүлсэн бодлогын үр дүн өнөөдөр гарч ирдэг. Хэрэв Монгол Улсын санхүүгийн бололцоо тодорхой хэмжээгээр өсөж байгаа бол хэдэн жилийн өмнө авсан арга хэмжээний л үр дүн байдаг. Хэрэв ямар нэг зүйл муудаж байгаа бол хэдэн жилийн өмнө хийсэн буруу шийдвэрийн үр дүн гарч байгаа хэрэг. Өнөөдрийн Засгийн газрын шийдвэрүүдийг бид сайн, муу гэж харахын тулд хэдэн жил хүлээх ёстой. Гэхдээ эдийн засгийн онол гэдэг чинь юу гэхээр, эрдэмтэнтэй л адилхан.

Чи хөдөлгөөн хийхгүй, өөх тостэй хоол идээд, архи уугаад байвал хэдэн жилийн дараа таргална, эрүүл мэнд чинь муудна гэдэг нь тодорхой. Харин эмч шинжилгээнүүдийг чинь хараад, энэ нь болохгүй гэдгийг хэлдэг. Эдийн засагч ч ялгаагүй. Банкны хүү, төсвийн алдагдал, бараа таваарын үнийн индекс, инфляцийн төвшинг хараад, өнөөдрийн Засгийн газар буруу шийдвэр гаргаад байна гэдгийг хэлж байгаа. Мэдлэггүй, боловсролгүй, хариуцлагагүй хүмүүс сууж байгаа учраас хэдэн жилийн дараа асар их муу дагавар авчрах шийдвэрүүдийг өнөөдөр гаргаад байна. Тэгсэн мөртлөө өмнөх жилүүдийн шийдвэрүүдийн үр дүнг өөртөө авчихаад “Бид сайн ажиллаж байна” гэж юм мэддэггүй хүмүүсийн толгойг угааж байна.

Тухайлбал, төсвийн алдагдлыг 2 их наяд гаруй байхаар батална гэж байгаа чинь хариуцлагагүй. Гэрийнхээ орлогоор л жишээлээд үз. Чи жилдээ 5 саяыг олдог бол ямар нүүрээрээ 7 саяыг зарна гэж ярьж байгаа юм. Тэр зөрүү 2 саяыг хаанаас олох гээд байгаа юм. Ямар ч баталгаа байхгүй. Хэн нэгнээс зээлнэ гэж л ярьдаг. Урд жилүүдэд ч байнга зээлж ирсэн. Авсан зээлээ төлөөгүй. Тийм байтал дахиад хэн нэгэн хүн зээл өгнө гэж яаж зүрхэлж хэлж чадаж байна аа. Үүнтэй л адилхан. Монгол шиг ийм жижиг эдийн засагтай улсад бараг л 20 хувийн алдагдалтай төсөв баталж болох уу. Энэ юм ойлгодоггүй хүмүүсийн хийж байгаа ажил. 

-Ипотекийн зээлийн эх үүсвэрийг танаж, ирэх жил 60 тэрбумыг төсөвлөсөн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ. Уг нь ипотекийн зээл гэдэг иргэдийг орон сууцжуулах, барилгын салбараа дэмжих, утаа багасгах гээд олон ач холбогдолтой биз дээ. Гэтэл энэ хөтөлбөрийг улам л хавчаад байх шиг?

-Ипотек гэдэг чинь бас л зээлийн асуудал. Яагаад хугацаа нь богино, хүү нь өндөр байгаа нь түрүүний ярьсан л жишээ. Үүний өмнөх Засгийн газрын үед адил хэмжээний мөнгөөр 2000 гаруй км засмал зам барьсан. Гэтэл яг тийм хэмжээний мөнгөөр өнөөдөр 10 дахин бага зам барьчихаад л байж байна. Улсад мөнгө байхгүй биш, байгаа мөнгийг зөвхөн өөрсдөө л идэж, уухдаа зарцуулаад байгаа. Өнөөдөр орон сууцны нөхцлөө сайжруулъя гэсэн хэчнээн мянган хүн байна. Харин барилгын зах зээл дээр байгаа байрын дийлэнхийг нь аваад үзвэл дандаа л тансаг зэрэглэлийнх. Байртай болохыг хүсч байгаа хүмүүсийн дийлэнх нь дунд болон дундаас дор орлоготой.

Тэд тансаг зэрэглэлийн байшин авч чадахгүй. Тансаг зэрэглэлийн байшинг хэнд зориулж бариад байна, хэн авч чадах уу. Засаг төртэй холбоотой, төрийн мөнгөөр “гараа угаасан” хүмүүст зориулж, байшин барьдаг. Ипотекийн зээлийг хэрэгжүүлэхэд хүүг нь нэг албан тушаалтан зарлаж хямдруулснаар бүтэхгүй. Төрийн бодлого ийм байгаа цагт ипотекийн зээл зөв замаар явахгүй. Сонгууль дөхөхөөр л хямдруулна, баруун солгойгүй тараана, өгнө гэж ярина. Ийм зүйлд хууртдаг байдлаа болих хэрэгтэй. Уг нь яг зөв бодлого хэрэгжүүлбэл ипотекийн зээлийн санхүүжилтийг улам танах биш нэмвэл олон асуудлыг шийдэж болно. Гэвч зөв хэрэгжүүлж чадахгүй л байна.

-С.Ганбаатар, Н.Энхбаяр хоёр зах зээл дээр 40-50 мянган байр байна. Том байр хүсэж байгаа хүмүүст тэрийг нь өгье. Тэгээд жижиг ам.метртэй байрыг нь хүмүүст хүүгүй зээлээр өгье гээд байгаа. Энэ талаар та юу хэлэх үү?

-Нэг л зүйлийг ойлгомоор байна. Хорвоод үнэгүй юм гэж байдаггүй. Орон сууцны хүүгүй зээл гэж юу байсан юм. Зээл өгч л байгаа бол хүү авч л таарна. Үүнийг иргэд сайн ойлгомоор байна. Яагаад социализм дампуурчихсан юм. Монгол байтугай аварга том гүрнүүдэд социализм дампуурсан гэдгийг яагаад мартчихав. Социализмд эмнэлэг, түлш, ус гээд бүх зүйл үнэгүй байсан. Үнэгүй биш юм, төр бүгдийг нь мөнгө төлж аваад, иргэддээ хариуцлагагүйгээр зүгээр өгч байсан хэрэг. Тэгээд 60, 70-хан жил болоод тэр улс орон дампуурчихсан. ЗХУ-ыг хар, бүр бүхэл бүтэн социалист систем байсан, хаана байна.

Монгол ч адилхан. Ийм аргаар явж болохгүй. Ядарсан иргэн, байрны асар их хэрэгцээтэй хүн байх нь хамаагүй. Үнэгүй юм гэж байж болохгүй ээ. Ямар ч зүйлийн төлөө хүн мөнгө төлөх ёстой. Та хүүхэд түрүүлж байгаа бол хэзээ нэгэн цагт тэр чинь сургуульд орно, хувцас хунар, ном дэвтэр хэрэгтэй болно. Бүх зүйлийн төлөө хүн мөнгө төлөх ёстой. Банкны зээл, орон сууц, дээд сургууль гээд бүгд үнэтэй байх хэрэгтэй. Хамгийн гол нь иргэд нь тэр төлбөрийг хийх орлогын эх үүсвэртэй болох ёстой юм. Ажил хийж чадахгүй хүнийг хөөгөөд явуулах хэрэгтэй.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skydream.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:54Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:44Төрийн байгууллагын ажилчдын 50 хувь нь цахимаар ажиллана2022, 1 сар 15. 19:41Нас барсан хүний тэтгэвэр өвлөж авах нь насанд цөвтэй хэмээн сэжиглэж иргэд ханджээ2022, 1 сар 15. 19:32Хүүхдийн мөнгөө сар бүр хүсэлт гаргаж авах шийдвэрийг цуцалжээ2022, 1 сар 14. 17:15Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:26Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:09АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:152021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:03Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:54Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:49Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:36#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:52Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:30“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:54АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:19Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:46Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжин2021, 12 сар 23. 13:48
© 2018 skydream LLC. Facebook Twitter Youtube