Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бөхийн барилдаантай
Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно.
2011 оныг хүртэл жил бүр зохион байгуулж байсан уг барилдааныг 2014 онд дахин нэг удаа зохион байгуулсан бөгөөд сүүлийн жилүүдэд өнжсөн юм. Харин өнөө жил 380 жилийн тэгш ойг тохиолдуулан зохиохоор болжээ.
Дашрамд сонирхуулахад, тус барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, улсын аварга Д.Сумьяабазар, Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гардь Д.Рагчаа, И.Доржсамбуу нарын зэрэг бөх түрүүлж байжээ.
Сэтгэгдэл бичих