Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр Солонгост "шалгуулна"
Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өнгөрсөн аравдугаар сарын 31-ий өдөр "Korean Air" компанийн нисэх онгоцоор Сөүл хотыг зорих үедээ онгоцны үйлчлэгч болох 20 настай эмэгтэйн биед зөвшөөрөлгүй хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн гэх асуудал өнөөдрийг хүртэл дуулиан дагуулсаар байгаа. Солонгосын томоохон телевиз, мэдээллийн сайтууд, өдөр тутмын сонинууд энэ хэргийн талаар мэдээлсээр байгаа юм.
Солонгосын http://news.jtbc.joins.com/ гэдэг мэдээллийн сайт түүнийг өнөөдөр Индонезоос тус улсад буцаж ирэх талаар мэдээлжээ. Тус мэдэллийг товчлон хүргэхэд, бэлгийн дарамтад өртсөн гэх үйлчлэг бүсгүй болсон явдлыг хөлөг онгоцны багийн ахлахдаа эхэлж хэлсэн аж. Харин ахлах хөлгийн ахмадад, ахмад компанийнхаа төв рүү мэдэгджээ. Улмаар онгоц газардахад Солонгосын цагдаа нар угтаж аван, баривчлах ажиллагаа явуулжээ.
Нөхцөл байдал хүндрэх шинжтэй болоход Цэцийн дарга Д.Одбаяр Солонгос дахь Элчин сайдын яаманд хандаж, яамныхан нь түүнийг дипломат халдашгүй эрхтэй хэмээн хэлж, суллуулсан юм байна. Түүнийхээ дараа Солонгосын цагдаа нар Гадаад хэргийн яамнаасаа энэ талаар тодруулжээ. Харин Гадаад хэргийн яамныхан нь "Олон улсын Венийн конвенци"-ийн дагуу тухайн оронд сууж байгаа бол дипломат халдашгүй эрх үйлчилдэг, дамжин өнгөрч байгаа хүнд хамаарахгүй. Монголдоо ямар ч өндөр албан тушаалтай бай хамаагүй" хэмээж. Тиймээс Солонгосын цагдаа нар түүнийг шалгахаар болтол Цэцийн дарга Д.Одбаяр "Индонези улс руу олон улсын хуралд оролцохоор явна. Хуралдаа явчихаад ирнэ, эргээд уулзъя" хэмээн амалж, бүр Элчин сайдын яамныхнаар албан ёсны батлан даалт гаргуулсан байна.
Асуудал үүсэхтэй зэрэгцээд Үндсэн хуулийн Цэцээс мэдэгдэл гаргаж, Д.Одбаяр дарга ямар ч асуудал тариагүй. Харин хойд талын суудалд нь сууж явсан монгол хүнийг өмөөрсөн гэх утгатай мэдэгдэл гаргасан. Энэ мэдэгдлийг Солонгосын тал уншсан байна. Улмаар тодорхой бичлэг байгаа гэдгийг ч мэдэгдсэн аж. Бүр тодорхой хэлбэл, "Korean Air" компанийнхан бичлэгийг цагдаагийн байгууллагад өгсөн байна. Д.Одбаяр дарга өнөөдөр Индонезээс Солонгост буюу Инчеоны нисэх буудалд газардаж, 8-ны өдөр Монгол руу буцахаар захиалга өгсөн гэнэ. Тэрбээр хэлсэндээ хүрч, өнөөдөр Солонгост очвол шалгуулах нь тодорхой юм байна.
Хэрвээ Цэцийн дарга Д.Одбаяр хэлсэн амандаа хүрэхгүй, нислэгийн хуваариа өөрчилж, Солонгосоор биш өөр орноор дамжин Монгол руу бичвэл хэргийг шууд прокурорт шилжүүлэх аж. Хэрэгтэн Солонгост очихгүй зугтвал байцаалт авах, хэрэг мөрдөх боломжгүй гээд хэрэг яваандаа хаагдах магадгүй юм байна. Гэхдээ Цэцийн дарга Д.Одбаяр ахин Инчоны нисэх буудалд хөл тавих л юм бол баригдана. Мөн "Korean Air" -ээр хаашаа ч нисэх боломжгүй болж, "Хар жагсаалт"-д орно гэх утгатай мэдээллийг тус сайт нийтэлжээ. http://news.jtbc.joins.com/article/article.aspx?news_id=NB11906050&fbclid=IwAR3a5YfLphlJEepE8AMOp_7mkFttiXkjez2W79nR-TIz0-d4UmeHJuyGPzw энэхүү линкээр мэдээллийг Солонгос хэлээр үзэх боломжтой.
#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.
МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ САЙД БОЛОХ ХҮСЭЛТЭЙ ГИШҮҮДЭЭ ИНГЭЖ “ШИГШИХЭЭР“ ТОХИРЧЭЭ
Б.Жавхлан: Цалин урамшуулал, 36 сарын тэтгэмж гэх бүх зардал жил бүр тусгагддаг зарчмаараа орон нутгуудад шилжсэн
Э.Одбаярт оногдуулсан 100.000 төгрөгийн торгох ялыг хүчингүй болгожээ
Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12
Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:54
Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:44
Төрийн байгууллагын ажилчдын 50 хувь нь цахимаар ажиллана2022, 1 сар 15. 19:41
Нас барсан хүний тэтгэвэр өвлөж авах нь насанд цөвтэй хэмээн сэжиглэж иргэд ханджээ2022, 1 сар 15. 19:32
Хүүхдийн мөнгөө сар бүр хүсэлт гаргаж авах шийдвэрийг цуцалжээ2022, 1 сар 14. 17:15
Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:26
Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:09
АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:15
2021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:03
Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:54
Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:49
Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:36
Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:30
“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:54
АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:19
Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58
SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:46
Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжин2021, 12 сар 23. 13:48
Facebook
Twitter
Youtube
Сэтгэгдэл бичих