ЛХАГВА, May 21, 2025

И.Мөнхцэцэг: Есөн төрлийн орлогын чөлөөлөлт, 10 төрлийн татварын хөнгөлөлт эдлэхээр хуульчилсан

11/ 15/ 2019    15 цаг 28 минут

И.Мөнхцэцэг: Есөн төрлийн орлогын чөлөөлөлт, 10 төрлийн татварын хөнгөлөлт эдлэхээр хуульчилсан

Татварын багц хуулийн шинэчлэн баталж ирэх оноос хэрэгжүүлж эхэлнэ. Хуулийн шинэчлэлийг олон нийтэд танилцуулах, шинэ хуулийг хэрэгжүүлж эхлэхэд татвар төлөгчдөд шаардлагатай мэдээллээр хангах зорилгоор “Татварын II шинэчлэл” аяныг энэ сарын 11-нээс ирэх сарын 15-ны хооронд өрнүүлж байна. Аяны хүрээнд татварын суурь гурван хууль болох Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, мөн 2015 онд шинэчилсэн найруулгаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд орсон өөрчлөлтийг сурталчлан таниулах, сургалт зөвлөгөө өгөх ажлыг орон даяар зохион байгуулж байна.

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журмын шинэчлэлтийн талаар Татварын ерөнхий газрын Татварын улсын байцаагч И.МӨНХЦЭЦЭГТЭЙ ярилцлаа.

-Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх журмыг шинэчлэн боловсруулсан. Журмаар татвар төлөгчдөд ямар давуу тал бий болж байна вэ?

-Өмнө нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх заавар гэж байсан. Одоо бол шинэчлэн баталсан хуулийн дагуу журмын төслийг  боловсруулсан, татвар төлөгчдийнхөө саналыг авахаар журмаа танилцуулан хэлэлцүүлэг явуулж байна.  Журмыг боловсруулахдаа иргэдийн хувьд эргэлзээтэй, маргаан дагуулдаг асуудлыг шийдэхийг зорьж ажилласан. Мөн татвар төлөгчдийн зүгээс хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхдээ бүрдүүлдэг нэмэлт материалын жагсаалтыг оруулж өгснөөрөө онцлогтой журам болж байгаа. Иргэдийн зүгээс татварын ажилтнууд шаардлагагүй баримт, материал нэхлээ хэмээн зөрчилддөг байсан асуудлыг шийднэ гэж үзэж байгаа.

-Баримт материал бүрдүүлэхдээ иргэд их төвөгшөөдөг шүү дээ?

-ХХОАТХ-ийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх татвар төлөгчид нэмэлт материал бүрдүүлдэг.  Нэгдүгээрт, төрийн байгууллагаас авдаг лавлагаа, хоёрдугаарт татвар төлөгчид зөвхөн өөрт нь байх хувийн баримт материал шаардлагатай байдаг. Төрийн байгууллагаас гаргадаг лавлагаа мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны  “ХУР” системээс авч болно. Жишээлбэл, татвар төлөгчийн иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн, нийгмийн даатгалын лавлагаа зэргийг энэ системээс хурууны хээгээ уншуулаад авах юм.

2017 оноос бид алба бүртээ хурууны хээ уншуулах төхөөрөмжийг байршуулж шаард­лагатай лавлагааг нь хэвлэж өгч үйлчилж байгаа. Энэ нь татвар төлөгчийн хувьд зардал мөнгө хэмнэсэн зөв зүйтэй ажил болсон гэж үздэг.

Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, төрөл бүрийн зээлийн гэрээ, орлогоо нотолсон баримтыг бол яах аргагүй татвар төлөгч өөрөө бүрдүүлж өгөх юм. Мөн татвар төлөгч өөрөө хүсвэл татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэхэд бүрдүүлэх материалаа татварын албанд очилгүй шуудангаар явуулж болно. Ийм тохиолдолд дээрх бичиг баримтыг заавал наториатаар батлуулах шаардлагатай. 

-Татвар төлөгчид хэчнээн төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг юм бэ?

-Шинэчлэн баталсан, 2020 оноос хэрэгжүүлэх  Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар есөн төрлийн орлогын чөлөөлөлт, 23 дугаар зүйлд зааснаар 10 төрлийн татварын хөнгөлөлт эдлэхээр хуульчилсан. Тухайлбал, хуульд тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр тэтгэмж, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг татварын орлогоос чөлөөлнө. Гэхдээ татвар төлөг­чид хуульд заасан гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зарим албан байгууллагууд дотоод журмынхаа дагуу тэтгэмж, тусламж  олгоод энэ орлогыг нь татвараас чөлөөлнө гэж андуурах тохиодол байдаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хувь хүн, гамшгийн үеийн тусламж, малчин өрх мал бүхий этгээдийн зөвхөн малын тоо толгойд ногдох татварын орлогыг чөлөөлдөг. Түүнчлэн гэр бүлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн гишүүд хоорондоо газар өмчлөх эрхээ шилжүүлбэл энэ орлогыг татвараас чөлөөлдөг. Бидний хамгийн сайн мэддэг НӨАТ-ын урамшууллын орлогыг татвараас чөлөөлдөг. Та бид урамшуулал авахдаа ямар ч татвар төлөлгүй бүрэн авдаг шүү дээ.

Хөнгөлөлтийн тухайд амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууц анх удаа худалдан авсан, барьсан иргэд, төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоосон асрамж, дэмжлэгт байгаа хүүх­дийн их дээд, мэргэжлийн боловсролын сургуулийн сур­галтын төлбөр төлсөн иргэд хөнгөлөлт эдлэх боломжтой. Татвар төлөгч хувь хүн  үр  тариа төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ түүний үр суулгац, тэжээлийн ургамал, модны суулгацыг тариалсан бол энэ үйлдвэрлэлээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар хөнгөлүүлдэг.

-Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх талаар иргэд хэр мэдээлэлтэй байдаг вэ?

-Орон сууц болон сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг иргэд их сайн мэддэг, эдэлдэг. Энэ хөнгөлөлтийг эдэлж жилд дунджаар 40 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголтыг 40 мянга орчим татвар төлөгч хувь хүн хүлээн авдаг.

-Татвар төлөгчид жилд хэдэн удаа хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх боломжтой байдаг вэ?

Татвар төлөгч хувь хүн хөнгөлөлт чөлөөлөлтөө эдлэхдээ Хувь хүний орлогын албан татварын тайланг жилд нэг удаа гаргаж өгдөг. Хуульд зааснаар, тухайн оны тайлангаа дараа оны хоёрдугаар сарын 15-ны дотор гаргаж ирүүлэх бөгөөд  тайландаа хөнгөлөлт, чөлөөлөлтөө тусгаж, нэмэлт материалаа бүрдүүлж өгнө. Тайлангаар гарсан илүү төлөлтийг татварын алба хянан баталгаажуулж аймаг, нийслэлийн төрийн санд илгээж, төрийн сан хянан баталгаа­жуулсанаар иргэдийн дансанд буцаан олголт нь ордог.

 Г.НЯМСүРЭН

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skydream.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:54Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:44Төрийн байгууллагын ажилчдын 50 хувь нь цахимаар ажиллана2022, 1 сар 15. 19:41Нас барсан хүний тэтгэвэр өвлөж авах нь насанд цөвтэй хэмээн сэжиглэж иргэд ханджээ2022, 1 сар 15. 19:32Хүүхдийн мөнгөө сар бүр хүсэлт гаргаж авах шийдвэрийг цуцалжээ2022, 1 сар 14. 17:15Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:26Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:09АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:152021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:03Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:54Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:49Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:36#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:52Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:30“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:54АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:19Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:46Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжин2021, 12 сар 23. 13:48
© 2018 skydream LLC. Facebook Twitter Youtube