Б.Бат-Эрдэнэ: Дубайн гэрээний талаар Засгийн газрын сайд нар нь ч мэдээгүй байсан
Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар Б.Бат-Эрдэнэ гишүүн байр суурийг сонслоо. Тэрбээр , "Дубайн гэрээг байгуулсан нь анхнаасаа буруу байсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар анх хамтарсан засаг барьж байх үедээ энэ гэрээг байгуулсан. Дубай руу явж гэрээ хийх гэж байгааг нь засгийн газрын сайд нар нь ч мэдээгүй байсан" гэдгийг онцолсон юм.
Мөн "Тухайн үед энэ асуудлыг шалгах ажлын хэсэг гараад Д.Дэмбэрэл, Г.Тэмүүлэн бид хэд орсон. Буруу зүйл байна гэдгийг ч хэлж байсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөө нэртэй ч гэрээг хүчингүй болгох, ТЭЗҮ-г ач холбогдолгүй болгосон гэрээ болсон юм. Нууц байсан. Сүүлд ил болохдоо Дубайн гэрээ буюу Дубайд очиж хийсэн Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө бол Оюутолгойн гэрээний салшгүй нэг хэсэг болж гарч ирсэн.
2018 онд Д.Тэрбишдавга гишүүн бид 2 удаа дараа шаардаж байж УИХ-аас Оюутолгойн гэрээтэй холбоотой ажлыг шалгах ажлын хэсэг гарсан. Бүтэн жил нэг ч өдөр амралгүй ажилласан. Төрийн бүх шатны холбогдох байгууллагын хүмүүс дэд ажлын хэсэгт орж ажиллаж дүгнэлт гаргасан.
Уг Дубайн гэрээ хууль зөрчсөн тул цуцлах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж УИХ-д өгсөн. Одоо УИХ-аас Засгийн газар луу чиглэл гаргасан тогтоол боловсруулах явц явагдаж байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахалж байгаа. Энэ 7 хоногт уг асуудал яригдах байх.
Энэ гэрээг болохгүй ээ гэж би анхнаас нь хэлж байсан. Монголын төр, ард түмэн ашиг болох нь бүү хэл өрөнд орох гэрээ шүү дээ. 57 дугаар тогтоолоор "Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Оюутолгойн хувь хэмжээг 50 хувьд хүргэ" гэсэн шийдвэр гаргасан. Түүнээс өмнө ҮАБЗ-ийн шийдвэр гарсан. Мөн л Оюутолгойн Монголын талын хувийг 51-ээс дээш хувьд хүргэ гэж гарсан. УИХ-ын 40 дүгээр тогтоолоор бас дээрхтэй ижил шийдвэр гарсан. Гэтэл өнөөдөр тэр 34 хувийг үнэ төлж авахаар болчихоод байна" гэв.
#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.
Б.Жавхлан: Цалин урамшуулал, 36 сарын тэтгэмж гэх бүх зардал жил бүр тусгагддаг зарчмаараа орон нутгуудад шилжсэн
МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ САЙД БОЛОХ ХҮСЭЛТЭЙ ГИШҮҮДЭЭ ИНГЭЖ “ШИГШИХЭЭР“ ТОХИРЧЭЭ
Э.Одбаярт оногдуулсан 100.000 төгрөгийн торгох ялыг хүчингүй болгожээ
Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12
Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:54
Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:44
Төрийн байгууллагын ажилчдын 50 хувь нь цахимаар ажиллана2022, 1 сар 15. 19:41
Нас барсан хүний тэтгэвэр өвлөж авах нь насанд цөвтэй хэмээн сэжиглэж иргэд ханджээ2022, 1 сар 15. 19:32
Хүүхдийн мөнгөө сар бүр хүсэлт гаргаж авах шийдвэрийг цуцалжээ2022, 1 сар 14. 17:15
Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:26
Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:09
АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:15
2021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:03
Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:54
Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:49
Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:36
Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:30
“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:54
АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:19
Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58
SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:46
Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжин2021, 12 сар 23. 13:48
Facebook
Twitter
Youtube
Сэтгэгдэл бичих