МЯГМАР, May 20, 2025

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолтон шинээр төрлөө

11/ 22/ 2019    17 цаг 11 минут

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолтон шинээр төрлөө

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр /2019.11.22/ Төрийн ордонд Төрийн дээд цол, одон медаль гардууллаа.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол

Монгол Улсад газар тариаланг хөгжүүлэх, хүн ардыг эрүүл, цэвэр хүнсээр хангах үйлсэд онцгой гавьяа байгуулж, залуу хойч үедээ хөдөлмөрч хичээнгүй чанарын үлгэр дуурайлал үзүүлж буй Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их Шинэстэй” ХХК-ийн захирал, Монгол Улсын гавьяат механикжуулагч Сандагийн Ганболдод Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо, Сүхбаатарын одонгоор  шагналаа.

Мөн Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон хүнс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээв.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахмад ажилтан Жамцийн Дашдаваа,

Гавьяат агрономич

  •  Хэнтий аймгийн Биндэр сумын “Амжилт” ХХК-ийн захирал Цэнджавын Аюурзана,
  • Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн ахмад ажилтан Сидийн Даваалхүмбэ,
  • Орхон аймгийн Улаантолгойн сангийн аж ахуйн ахмад ажилтан Ойдовын Дүгэрсүрэн,
  • Монголын тариаланчдын үндэсний хорооны Өвөрхангай аймгийн салбарын тэргүүн Дашзэвэгийн Лхагвабуд,
  • “Дэвшил трейд” ХХК-ийн ерөнхий захирал Дамдинсүрэнгийн Мөнхбаатар,
  • Сэлэнгэ аймгийн “Бүрэнтал” ХХК-ийн захирал Чойндонгийн Нямжав,
  • Сэлэнгэ аймгийн Бооцын тариа ХХК-ийн зөвлөх Сайнхүүгийн Санжсүрэн,
  • Завхан аймгийн Улиастай сумын ахмад тариаланч Галсанжамцын Цэрэн,

Гавьяат механикжуулагч цол

  • Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйн ахмад ажилтан Сампилийн Сүхбаатар,
  • “Гурван борхууд” ХХК-ийн трактор комбайнч Чилхаажавын Хүрэлтөмөр,
  • Хэнтий аймгийн “Идэр-Онон” ХХК-ийн захирал Магваны Оюунжаргал нарыг,

Соёлын гавьяат зүтгэлтэн цол

  • Монголын радиогийн сэтгүүлч Лханаагийн Мөнхтөр,

Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол

  • Төв аймгийн Атарын сангийн аж ахуйн ахмад ажилтан Сүрэнжавын Тамжид нарыг шагналаа.

Мөн эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын дараах хүмүүст Төрийн одон медаль гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

  • Өвөрхангай аймгийн Хөдөө аж ахуйн газрын агрономич Юнгрэнгийн Батцэнгэл,
  • Булган аймгийн Засаг даргын орлогч Отгоны Гантулга,
  • Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал, хорио цээрийн газрын улсын байцаагч Шаравын Тунгалаг,
  • Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ахмад тариаланч Сандагийн Түмэнбаяр,

Алтан гадас одон

  • “ЖС Агро” компанийн гүйцэтгэх захирал Магсарын Бадрах,
  • Төв аймгийн Жаргалант сумын “Хонгор буудай” компанийн захирал Гэндэндарамын Болормаа,
  • “Урт ус” ХХК-ийн агрономич Очирбатын Рэнцэнханд,
  • Булган аймгийн Баян-Агт сумын “Актив-Агро” компанийн комбайнч Бямбасүрэнгийн Сандагдорж,
  • Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Өгөөж мандал уул” компанийн трактор комбайнч Галбадрахын Энхбаяр,

Хөдөлмөрийн хүндэт медаль

  • Сэлэнгэ аймгийн “Газар агро” компанийн трактор комбайнч Жоохүүгийн Энхтүвшин нарыг тус тус шагналаа. 
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skydream.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:54Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:44Төрийн байгууллагын ажилчдын 50 хувь нь цахимаар ажиллана2022, 1 сар 15. 19:41Нас барсан хүний тэтгэвэр өвлөж авах нь насанд цөвтэй хэмээн сэжиглэж иргэд ханджээ2022, 1 сар 15. 19:32Хүүхдийн мөнгөө сар бүр хүсэлт гаргаж авах шийдвэрийг цуцалжээ2022, 1 сар 14. 17:15Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:26Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:09АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:152021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:03Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:54Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:49Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:36#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:52Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:30“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:54АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:19Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:46Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжин2021, 12 сар 23. 13:48
© 2018 skydream LLC. Facebook Twitter Youtube