Ч.Хүрэлбаатар: Өдөрт 4.6 тэрбумын АМНАТ төлөгдөхгүй байсныг засах боломж бүрдлээ
НЭМЭЛТ 14:00 ЦАГ
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар чуулган завсарласны дараа сэтгүүлчдэд мэдээлл өгөв. Тэрбээр "Ашигт малтмал ашигласны нөөцийн төлбөр буюу АМНАТ-ыг төлөх боломжгүй болгосон байсан. Харин өнөөдөр УИХ-ын анхны хэлэлцүүлгээр шууд баталлаа. Ингэснээр өдөрт 4.6 тэрбум төгрөгийн АМНАТ төлөгдөхгүй байсныг засах боломж нь бүрдэж байна. Мөн 10-р сарын 30-наас өнөөдрийг хүртэлх АМНАТ-ын зөрүүг нөхөж авах хуулийн заалтыг оруулж өгч баталсан." гэлээ.

13:30
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.
ҮХЦ-ийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө." гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11. 47.5.12, 47.5.13 заалтууд хүчингүй болсон тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32дүгээр зүйлд заасны дагуу Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ.
Хуулийн төсөлд дээрх хоёр зохицуулалтыг нэмж тусгаснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зарчим хангагдах бөгөөд борлуулалтын шатанд үйлдэх баримт, өмнөх шатанд ногдуулсан болон суутгуулсан төлбөрийн дүнг хасаж ногдуулах, улмаар тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авахад төлбөр төлөгч суутгах, төлөх, тайлагнах үүргийг тодорхой болгож байгаа аж.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав.
Ингээд УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав. Үдээс хойшхи хуралдаан 15:00 цагт эхэлнэ.
#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.
Б.Жавхлан: Цалин урамшуулал, 36 сарын тэтгэмж гэх бүх зардал жил бүр тусгагддаг зарчмаараа орон нутгуудад шилжсэн
МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ САЙД БОЛОХ ХҮСЭЛТЭЙ ГИШҮҮДЭЭ ИНГЭЖ “ШИГШИХЭЭР“ ТОХИРЧЭЭ
Э.Одбаярт оногдуулсан 100.000 төгрөгийн торгох ялыг хүчингүй болгожээ
Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12
Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:54
Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:44
Төрийн байгууллагын ажилчдын 50 хувь нь цахимаар ажиллана2022, 1 сар 15. 19:41
Нас барсан хүний тэтгэвэр өвлөж авах нь насанд цөвтэй хэмээн сэжиглэж иргэд ханджээ2022, 1 сар 15. 19:32
Хүүхдийн мөнгөө сар бүр хүсэлт гаргаж авах шийдвэрийг цуцалжээ2022, 1 сар 14. 17:15
Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:26
Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:09
АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:15
2021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:03
Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:54
Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:49
Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:36
Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:30
“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:54
АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:19
Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58
SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:46
Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжин2021, 12 сар 23. 13:48
Facebook
Twitter
Youtube
Сэтгэгдэл бичих