Хувь хүн олсон орлого, өөрийн мөнгөө зөв зарцуулж байж ахуй амьдралаа дээшлүүлж чадна. Орлогоо нэмэгдүүлэх, зардлаа оновчлох нь мөнгөний удирдлага юм. Хувь хүний мөнгөний удирдах олон арга байдгаас эхний ээлжинд дараах аргуудыг танилцуулж байна.
Эхний арга: Өөрт байгаа мөнгөө үүрэг, зориулалтаас хамааруулж ангилж сур.
Хоёрдугаар арга: Амьдралынхаа зоригоосоо хамаарч мөнгөө зөв хуваарила.
Шигтгээ.
Нэг хүн хуримтлалтай болохыг хүсээд 50000₮ төгрөг хугацаатай хадгаламжинд хийжээ. Тун удалгүй түүнийг авахаас өөр аргагүй байдалд хүрсэн байдаг. Учир нь мөнгөө үүрэг, зориулалтаар нь ангилж удирдаагүйтэй холбоотой.
Хувь хүнд олон төрлийн мөнгө байдаг. Үүнд:
- Хармааны буюу түрийвчний мөнгө
- Харилцах дансны буюу цалингийн картны мөнгө. Үүнийг дебет карт гэж нэрлэдэг.
- Кредит карт
- Хугацаагүй хадгаламж
- Хугацаатай хадгаламж
- Хадгаламжийн сертификат
- Бонд
- Хувьцаа г.м
Дебет карт – эхлээд дансанд мөнгөө хийгээд, түүнээсээ хэрэглэдэг карт.
Эдгээр мөнгийг ашиглаж байгаа хэлбэрээр нь дараах байдлаар ангилдаг. Үүнд:
- Бэлэн мөнгө
- Бэлэн бус мөнгө
Кредит карт – дансны мөнгөний үлдэгдлээсээ хэтрүүлэн хэрэглэж болдог.
Мөнгөнүүдийг орлого олж байгаа байдлаар 2 бүлэглэж болно. Үүнд:
- Орлого авчирдаггүй мөнгө
- Орлого авчирдан мөнгө
Мөнгөний ангилалуудыг мөнгөө удирдахад хэрэглдэг.
Мөнгөний үүргүүд болон зориулалтууд нь өөр хоорондоо ялгаатай. Эдгээр ялгааг мэдснээр мөнгийг оновчтой удирдаж болно.
Мөнгөний үүргийг төлбөрийн хэрэгсэлийн үүрэг гүйцэтгэдэг мөнгө, гэнэтийн хэрэгцээ гарахад хэрэлэглэгддэг мөнгө, хуримтлалын мөнгө гэж ангилана.
Төлбөрийн хэрэгсэлийн үүрэг гүйцэтгэдэг түрийвчний мөнгөний үүрэг нь өдөр тутмын хэрэглээний эд зүйлс, амьдралын хэрэгцээт зүйлсийг худалдан авахад хэрэглэгддэг. Түрийвчний мөнгөний зориулалт нь санхүүгийн хамгаалалтад хэрэглэгдэнэ. Харин картад байгаа мөнгө, хугацаагүй хадлгаламжийн мөнгөний зориулалт нь санхүүгийн аюулгүй байдлыг хангах мөнгө байдаг. Хуримтлалын мөнгөний зориулалт нь мөнгө, хөрөнгө өсгөхөд зориулагддаг тул түүнийг санхүүгийн эрх чөлөөг хангах мөнгө гэж тодорхойлдог.
Хүснэгт 1 дээр мөнгөний төрлүүдийг гүйцэтгэдэг үүрэг болон зориулалтаар нь нэгтгэн харууллаа. Гэхдээ цалингийн картын мөнгө нь өдөр тутамын худалдан авалтад хэрэглэгдэхээс гадна түүний үлдэгдэлд хүү төлөгдөж байвал мөнгө өсгөж байгаа утгаараа хуримтлалын зориулалт агуулж байж болно. Харин картын үлдэгдэлд хүү төлөгдөхгүй байвал хуримтлалын зориулалтад ашиглагдахгүй. Ер нь цалингийн картын мөнгө нь санхүүгийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг. Иймээс харгалзах тэмдэглэгээ нь том хэмжээтэй байгаа юм.
Хүснэгт 1. Хувь хүний мөнгөний хэлбэр, төрөл, тэдгээрийн зориулалт, үүрэг.

Эх сурвалж: "Хувь хүний санхүү. Онол, арга зүй" 2015 он.
Хадгаламжийн сертификат – тодорхой хугацаагаар мөнгөө байршуулж буй хадгаламж эзэмшигчдэд банкны зүгээс олгосон үнэт цаас.
Хүснэгтийг уншихдаа тэмдэглэгээний хэмжээг анхаараарай. 3 өөр хэмжээтэй байгаа шүү. Том хэмжээ нь гол үүргийг нь илэрхийлсэн болно.
Хугацаагүй хадгаламжийн үүрэг нь санхүүгийн аюулгүй байдлыг хангахад оршино. Хүү бодогддог учир мөнгө өсгөх үүрэг гүйцэтгэдэг ч санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зориулалт бага зэрэг байдаг талтай.
Харин хугацаатай хадгаламж, хадгаламжийн сертификатын мөнгө нь хуримтлалын үүрэг гүйцэтгэж, санхүүгийн эрх чөлөөнд зориулагддаг. Хадгаламжийн сертификатын хугацаатай хадгаламжаас ялгагдах ялгаа нь санхүүгийн аюулгүй байдлын үүрэг гүйцэтгэдэггүй. Учир нь хадгаламжийн сертификатын мөнгийг хугацаанаас өмнө "авч" болдоггүй. Хугацаатай хадгаламжаас мөнгөө авчихдаг "зуршилтай" хүн хадгаламжийн сертификатад мөнгөө байршуулах нь хамгийн сайн удирдлага болно. Хадгаламжийн сертификат нь нэрлэсэн үнэ, хугацаа, хүүгийн нормоороо ялгаатай бадаг.
Үнэт цаасны зах зээл өндөр хөгжсөн оронд мөнгөний удирдлагад хувьцаа, бонд зэрэг үнэт цааснууд хэрэглэгддэг.
МУИС-ийн БС-ийн багш доктор, профессор Лувсандоржийн Оюун.
Эх сурвалж: sankhuugiinbolovsrol.mn
Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ
Нас барсан хүний тэтгэвэр өвлөж авах нь насанд цөвтэй хэмээн сэжиглэж иргэд ханджээ
Худалдаа, үйлчилгээний салбарт НОГООН ГЭРЭЛ аслаа
Б.Жавхлан: Цалин урамшуулал, 36 сарын тэтгэмж гэх бүх зардал жил бүр тусгагддаг зарчмаараа орон нутгуудад шилжсэн
Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12
Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:44
Төрийн байгууллагын ажилчдын 50 хувь нь цахимаар ажиллана2022, 1 сар 15. 19:41
Хүүхдийн мөнгөө сар бүр хүсэлт гаргаж авах шийдвэрийг цуцалжээ2022, 1 сар 14. 17:15
Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:26
Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:09
АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:15
2021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:03
Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:54
Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:49
Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:36
#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:52
Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:30
“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:54
АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:19
Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58
SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:46
Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжин2021, 12 сар 23. 13:48
Facebook
Twitter
Youtube
Сэтгэгдэл бичих