Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас олон жил ард түмний хүлээж байсан нас барсан хүний тэтгэврийг үр хүүхдэд, төрөл төрөгсдөд нь өвлөгддөг болохоор санаачлан өргөн барих гэж байгаа юм байна. Энэ нь нэг талаас насаараа улсад хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалаа төлөөд үр шимийг нь хүртэж чадалгүй нөгөө ертөнцөд явчихдаг. Төр л тэр их мөнгийг баруун солгойгүй зарцуулаад дуусдаг гэх гомдол хүчтэй яригддаг. Эцэг, эхийнхээ насаараа төлсөн татварын мөнгийг авч яагаад болохгүй гэж нэг хэсэг нь дэмжих байх. Нөгөө талаас зарим иргэд нас барсан хүний тэтгэврийг авах нь насанд зөвтэй хэмээн дургүйцэж байгаа ч тохиолдол байгаа гэнэ. Гэхдээ дарга нар нас барсан даатгуулагчийн мөнгийг аваад болоод байдаг үр хүүхэд нь авахаасаа сэжиглэж байна гэхэд итгэмээргүй. Хэрэв ийм хүмүүс байгаа бол сайн дураараа татгалзаж болох юм.
Сэтгэгдэл бичих