
Хорвоогийн хамгийн цэвэр ариун, эмзэг нандин бүхэнтэй зүйрлэдэг бидний жаахан охид. Хүрэхээс ч харам эмзэг турьхан, харах төдийд л хайр татах эелдэг дөлгөөн, энхрий ялдам тэр гэгээн ертөнцийг сүүдэрлэх боломжийг хэнд ч олгохгүй байх юмсан.
Сүүлийн үед айлын нялх охидын амьдралд хар толбо үлдээж, харуй бүрийгээр, хүний нүднээс далд хүчирхийлэн бузарладаг хүний санаанд багтамгүй жигшүүрт хэргүүд ихээр гарах болсон.
Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн 11 хороонд буюу Хонхорт байдаг сүмийн хашаанд наймхан настай гуравдугаар ангийн охиныг хөрш айлынхан 26 настай залуу хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарч олныг цочирдуулсан.
Энэ мэт хэргүүдийн гаралт урин дулааны улиралд нэмэгддэг нь нууц биш. Тодруулбал, өнгөрсөн онд Сонгинохайрхан дүүрэгт есөн настай охиныг хичээлээ тараад явж байхад нь чихэр авч өгнө хэмээн дагуулан явж хүчирхийлсэн хэрэг гарч олныг цочирдуулсан. Мөн 14 насандаа аавынхаа хүүхдийг төрүүлсэн охин өнгөрсөн онд хуулийн байгууллагад хандсанаар хэрэг илэрсэн. Энэ мэтчилэн Адгууснаас ч дор авирласан гэмт хэрэгтнүүдийн хараанд орж, хүчирхийлэлд өртсөн охидын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа.
Хамгийн эмгэнэлтэй нь хүчирхийлэлд өртөгчдийн ихэнх нь насанд хүрээгүй охид бөгөөд дийлэнх хувийг ураг төрлийн хүчин эзэлж байгаа нь нийгмийг түгшээгээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэрэг үйлдэгчдийн 32 хувь нь тухайн хохирогчийн танил, ойр дотнынхон байх жишээтэй.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулиар 15-25 жилийн хорих ял оноодог. Энэ тэдэнд тохирох ял мөн үү. Хүний нялх үрийг хүчиндсэн хүмүүс гарч ирээд дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн баталгаа байна уу. Мөн энэ гэмт хэргийн хохирогч болсон охид, тэдний ар гэрийнхнийх нь сэтгэлийн гүн шарх 25 жил болсон ч эдгэнэ гэж үү.
Ялангуяа хүчирхийллийн хохирогч болсон насанд хүрээгүй хүүхдүүд насан туршдаа сэтгэлдээ гунигтай амьдардаг.
Ийм харамсалтай зүйлсийг амссан хүүхэдтэй ажиллахад амаргүй байдаг гэдгийг энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхан онцлон сануулдаг. Өөрөөр хэлбэл, тэд амьдралын ямар ч идэвхгүй болдог гэсэн үг юм.
Учир нь хүний амьдралын хамаг л сайхан, үе дурсамж хүүхэд насанд бий болдог. Харин энэ үе дээрээ бусармаг нэгний золиос болсон хүүхдэд ямархан зүйл бодогдох нь тодорхой . Аливаа хүчирхийллийн цаана ямархан хор уршиг дагуулж байдаг нь бидний нүдэнд тэр бүр ил харагдахгүй. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд төдийгүй насанд хүрэгсэд өөрт тохиолдсон айдас хүйдсээ аль болохоор л дарж нуухыг л чухалчилна. Харин хүчирхийлэл өөрөө ямархан хэмжээний уршиг дагуулдгийг бид бүхэн сонсож, дуулж байсан.
Хүчирхийлэл нь хүн болон нийгэмд асар их аюул дагуулж байдаг гэдэг. Аюултай гэмт хэргийн гаралт нэмэгдэхийн хэрээр нийгмийн уур амьсгалд шууд утгаараа нөлөөлдөг нь гэдгийг судлаачид төдийгүй цагдаагийн байгууллагын ажилтнууд хэлж сануулсаар байна. Иймд нийгэмд үйлдэгдэх бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргүүдийн шийдвэрлэлтийг өндөрсгөхийг энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөллүүд үүнийг дуу нэгтэйгээр хэлдэг, сануулдаг. Гэвч дорвитой ажил хийдэггүйгээс болж энэ төрлийн гэмт хэрэг өдөр ирэх тусам нэмэгдсээр, өөдөсхөн жаахан охид бусармаг үйлдлийн золиос болсоор байна.
Тиймээс эцэг эхчүүдээ, Төрсөн эцэг нь охиноо хүчирхийлдэг болсон энэ цөвүүн цагт бага насны охиддоо тавих хараа хяналтаа сайжруулж, харгалзах хүнгүйгээр гэрт нь орхихгүй, орой үдэш ганцааранг нь гадуур явуулахгүй байх нь гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа нэгний үйлдлийг нэн даруй таслан зогсоох хамгийн зөв арга юм шүү гэж хэлмээр байна.
Эцэст нь, охид хүчирхийллийн бай биш, тэд бусдын адил хайрлаж, хайрлуулах эрхтэй. Тэд биедээ зөвшөөрөлгүй хүрэхийг хүсэхгүй гэдгийг анхааруулъя.
Т.Гэрэл
Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ
Б.Жавхлан: Цалин урамшуулал, 36 сарын тэтгэмж гэх бүх зардал жил бүр тусгагддаг зарчмаараа орон нутгуудад шилжсэн
Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бөхийн барилдаантай
"Мөнххайрхан уулын хишиг барилдаан"-д улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв
Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12
Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:54
Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:44
Төрийн байгууллагын ажилчдын 50 хувь нь цахимаар ажиллана2022, 1 сар 15. 19:41
Нас барсан хүний тэтгэвэр өвлөж авах нь насанд цөвтэй хэмээн сэжиглэж иргэд ханджээ2022, 1 сар 15. 19:32
Хүүхдийн мөнгөө сар бүр хүсэлт гаргаж авах шийдвэрийг цуцалжээ2022, 1 сар 14. 17:15
Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:26
Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:09
АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:15
2021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:03
Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:49
Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:36
#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:52
Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:30
“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:54
АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:19
Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58
SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:46
Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжин2021, 12 сар 23. 13:48
Facebook
Twitter
Youtube
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ИИЙМӨРӨВДМӨӨР ДААЖ ДАВШГҮЙ ЗОВЛОНГ ЭДЭЛСЭНОХИДЫГ ЭНЭРЭЛДЭЭ АВЧӨСГӨДӨГЦӨЛИЙНСАРНАЙГЭДЭГБАЙГУУЛЛАГА БАЙДАГЮМ БИЛЭЭ.ЧАДАХЯДАХАААРААТУСЛААРАЙХҮМҮҮСЭЭ . САЯХАН ТЭДНИЙТУХАЙЯРИЛЦЛАГА ГАРСАН. ТӨРЗАСАГ ЧАДААГҮЙЗҮЙЛИЙГТЭД ХИЙЖ БАЙГАА БУЯНТАЙ ХҮМҮҮСБАЙНА ЛЭЭ .
ИЙМ ӨРӨВДМӨӨР ДААЖДАВШГҮЙЗОВЛОНГЭДЭЛСЭН ОХИДЫГЭНЭРЭЛДЭЭАВЧӨСГӨДӨГ ЦӨЛИЙН САРНАЙ ГЭДЭГ БАЙГУУЛЛАГА БАЙДАГ ЮМБИЛЭЭ. ЧАДАХЯДАХАААРААТУСЛААРАЙХҮМҮҮСЭЭ .САЯХАНТЭДНИЙТУХАЙ ЯРИЛЦЛАГА ГАРСАН.ТӨР ЗАСАГЧАДААГҮЙЗҮЙЛИЙГТЭДХИЙЖБАЙГААБУЯНТАЙХҮМҮҮСБАЙНА ЛЭЭ .
ИЙМӨРӨВДМӨӨРДААЖ ДАВШГҮЙОХИДЫГЭНЭРЭЛДЭЭАВЧӨСГӨДӨГ ЦӨЛИЙНСАРНАЙГЭДЭГБАЙГУУЛЛАГАБАЙДАГЮМ БИЛЭЭ.ЧАДАХЯДАХАААРААТУСЛААРАЙХҮМҮҮСЭЭ .САЯХАНТЭДНИЙТУХАЙ ЯРИЛЦЛАГАГАРСАН.ТӨРЗАСАГЧАДААГҮЙЗҮЙЛИЙГТЭДХИЙЖБАЙГААБУЯНТАЙХҮМҮҮСБАЙНАЛЭЭ .