
УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн гишүүд өнгөрсөн долоо хоногт намаасаа гарцгааж нэлээд шуугиан дэгдээж орхилоо. Тодруулбал, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАН руу орохоор болсон бол М.Сономпил, Н.Батцэрэг нар МҮАН-аас гарч АН-д элсэх хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ.
Ингэснээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хүссэн, хүсээгүй өөрчлөлт орохоор болж байгаа юм. Учир нь дээрх гишүүд бүгд намаасаа гарахаасаа гадна бүлгээсээ гарах өргөдлөө давхарж өгч байгаа юм. Тиймээс хуулийн дагуу бүлгийн дарга нь УИХ-ын даргад дээрх гишүүдийнхээ бүлгээс гарах хүсэлтийг нь уламжилснаар албан ёсоор бүлгээс гарах нөхцөл нь бүрддэг хуультай. УИХ дахь нам, эвслийн бүлэг найм буюу түүнээс дээш гишүүнтэй байсан нөхцөлд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин нь нээгдэх учиртай. Тиймээс дээрх дөрвөн гишүүн бүлгээсээ гарснаар одоо үлдсэн дөрвөн гишүүн нь цаашид бүлгийн зарчмаар ажиллаж чадахгүй болж байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Шударга эвслийн бүлгийн даргаар томилогдоод буй О.Баасанхүү энэ долоо хоногт Засгийн газрыг огцруулахаар зориг шулууджээ.
Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар ойрын өдрүүдэд Засгийн газрын хувь заяаг дэнслэх бөгөөд АН-д орох хүсэлтээ гаргасан М.Сономпил, Н.Батцэрэг нарыг засагтаа багтаахаар болжээ. Н.Батцэрэгийг Байгаль орчин ногоон хөгжлийн яамын сайд хэвээр нь үлдээх юм байна. Харин М.Сономпилийг МАХН-ын хариуцаж буй дөрвөн яамны нэгийг өгөхөөр тохирчээ. МАХН-ын сайдууд болох Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг Ч.Сайханбилэгийн Засгийн газраас гаргахаар АН-ынхан тохирсон. Одоогоор АН-аас 35 гишүүн УИХ-д суугаа. Үүн дээр М.Сономпил, Н.Батцэрэг нар нэмэгдээд 37 гишүүн болох бөгөөд ИЗНН-ын хоёр гишүүнтэй хамтарч засгаа эрх зүйн чадамжтай болохоор тохирчээ.
МАХН-ын сайд нарыг засгаас "хөөж" гарвал гурван квотын зай суларна. М.Сономпил, С.Оюун, С.Дэмбэрэл нарыг Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Барилга хот байгуулалтын сайд тус тус томилно. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ИЗНН-ын дарга С.Оюуныг Шадар сайдад ярьж буй бөгөөд удтал хүлээгдээд буй Эрүүл мэнд, спортын сайдад АН-ынхан дотроосоо хүнээ томилохоор ярилцсан бөгөөд эмэгтэйчүүдийнхээ төлөөллийг тавих уу, С.Ламбааг дэвшүүлэн томилох уу гэдгээ хараахан шийдээгүй байгаа аж. Гэхдээ эмэгтэй гишүүдээс нэгийг нь томилох хувилбар нь арай илүү дэмжигдэж байгаа гэнэ. Мөн С.Дэмбэрэл гишүүнийг Барилга, хот байгуулалтын сайдад, М.Сономпил гишүүнийг Батлан хамгаалахын сайдад томилохоор эрх баригчид ярилцаад эхэлжээ.
Г.Лхагваа
Б.Жавхлан: Цалин урамшуулал, 36 сарын тэтгэмж гэх бүх зардал жил бүр тусгагддаг зарчмаараа орон нутгуудад шилжсэн
Дөрвөн ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсан зөрчилд шийтгэлд ногдууллаа
Хардах эрхтэй, гүтгэх эрхгүй гэдгийг бүгдээрээ ойлгох хэрэгтэй
"АВРАГЧДАА АЛДАРШУУЛЪЯ"
Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12
Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:54
Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:44
Төрийн байгууллагын ажилчдын 50 хувь нь цахимаар ажиллана2022, 1 сар 15. 19:41
Нас барсан хүний тэтгэвэр өвлөж авах нь насанд цөвтэй хэмээн сэжиглэж иргэд ханджээ2022, 1 сар 15. 19:32
Хүүхдийн мөнгөө сар бүр хүсэлт гаргаж авах шийдвэрийг цуцалжээ2022, 1 сар 14. 17:15
Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:26
Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:09
АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:15
2021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:03
Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:54
Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:49
Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:36
#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:52
Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:30
“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:54
АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:19
Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58
SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:46
Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжин2021, 12 сар 23. 13:48
Facebook
Twitter
Youtube
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
АН зайлах цаг ойртож байна.